УОК: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн
Цар тахлын нөхцөл байдлыг хянах түр хорооны хуралдаан болж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа.
Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. 16-17 насны хүүхдүүдийг тарьж эхэлсэн.
Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна.
Одоо өрхийн эмнэлгүүд эмчилгээ хийж байгаа тул шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар ч сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн ханамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий." гэлээ.