ШУУРХАЙ: УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж байна
Улсын Онцгой Комисс/УОК/ хуралдаж эхэлжээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Үүнээс гадна вакцины дараах дархлаа тогтоцын судалгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр танилцуулах аж.
14.02 минут /2021.06.15
УОК өнөөдөр хуралдан, хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ
УОК 15:00 цагт хуралдах гэж байна. Цар тахлын халдварын дэгдэлт нэмэгдэж байгаа учраас цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд оролцон, мэдээлэл өгсөн байна. Бүлгийн гишүүд улс оронд нөхцөл байдал хүнд байгаа тул хөл хорионоос өөр арга хэмжээ авах нь зөв гэжээ.
Монгол Улсад коронавируст халдварын өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд манай улс нас баралт, тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр бичигдэж эхэлсэн. Өнөөдөр тохиодлын тоо 2200 давж, халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд хөл хорио тогтоох асуудал яригдаад эхэлжээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК-т санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.