Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Ундрахбаярыг томилов

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал

  • 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
  • Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах
  • Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх
  • Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах
  • Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх
  • Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр төлдөг билээ. Харин Ерөнхий сайд төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авахад түлхүү анхаарахыг чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.

Мөн Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627634
1 эможи

keyboard_arrow_up