ЗАСГИЙН ГАЗАР: “Хүүхдийн парк“-ыг зориулалтын бусаар ашиглахыг ХОРИГЛОЛОО

2021 оны 6 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эхний асуудал нь хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд өгсөн байна.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой дараах зургаан асуудлыг хэлэлцлээ.

  1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа. Тус газарт зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах юм.
  2. "Найрамдал" ОУ-ын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.
  3. Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа. 
  4. Улаанбаатар дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн засвар хийхээр боллоо.
  5. Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ.
  6. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627402
4 эможи

Nj
2021-06-01 15:04
Azaar 6.1bolj taarlaa ashgvi dee
keyboard_arrow_up