ЗГ: Хөл хорио тогтоохгүй
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахин хөл хорио тогтоох нь гэсэн цуурхал цахим орчинд явсан. Тэгвэл энэ талаар Засгийн газрын хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг тодрууллага өглөө.
Тэрээр "Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр 6-р сарын 15 гэхэд давтан тунд насанд хүрсэн иргэдээ хамруулж дуусахаар ажиллаж байна. Үүний үр дүнд 7-р сарын эхээр дархлаажуулалтын үр дүн гарч, халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна. Өчигдөрийн байдлаар 1-р тунд 1,847,246 иргэн буюу 89.4%, 2-р тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн. Улаанбаатар хотод 1-р тунд хамрагдсан 945,738 хүн, 2-р тунд хамрагдсан 677,055 хүн байна. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн. Харин хөдөө, орон нутагт 1-р тунд хамрагдсан 901,508 хүн, 2-р тунд хамрагдсан 348,271 хүн хамрагдаад байна. Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд, 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна" гэлээ.
Иргэд олон нийтийг хуурамч мэдээллээр хангаж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсэж байна.