НААДАМ: Ч.Номин сайд зөвхөн медаль, тэмдэгт НЭГ ТЭРБУМ төгрөгийг зарцуулна

2021 оны 5 сарын 27

Arslan.mn

Энэ жилийн Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг соёл урлагийн ажлыг Соёлын сайд Ч.Номин хариуцахаар болжээ. Ойн хүрээнд 34 ажил, арга хэмжээг 10 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөжээ. Ч.Номингийн хувьд 10 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгаж байгаа талаар олон нийт баримттай шүүмжилжээ. Тухайлбал Ардын хувьсгалын 100 жилийн ойн медальд нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөнд олон нийт шүүмжлэлтэй байна. 

Цар тахлын үед эдийн засаг сайнгүй хаа хаанаа чармайж байгаа энэ цаг үед зөвхөн одон медаль, тэмдэгт нэг тэрбум төгрөг зарцуулна гэдэг үнэхээр цамаан цацаж байгаатай адил. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг төсөвлөжээ. Хөшөө дурсгал сэргээхэд 250 сая гэх мэтчилэн төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн туйлж буй илэрхийлэх олон баримт буй. 

Соёлын сайд Ч.Номингийн хувьд сайд болсноосоо хойш дорвитой ажил огт хийгээгүй, найз нөхдийнхөө хүрээнд уулзалтууд хийж, 100 чухал сэдвийг Херогоор хийлгэснээс өөр нэрлэх зүйлгүй байгаа билээ. Засгийн 100 хоногоор Ч.Номин сайд рейтингээрээ доороосоо хоёрт жагссан судалгаа гарсан талаар зарим эх сурвалжууд ярьдаг. Энэ мэт мөнгө угаадаг чадваргүй сайд нарынхаа ажлыг хянана байгаа Ерөнхий сайд аа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
627325
5 эможи

Зочин
2021-05-31 11:38
ФААК МАН!!!
Зочин
2021-05-30 15:54
Шагнал егч ажлын местээ бататгах гэсэн юм бх
Зочин
2021-05-30 10:34
юу чаддагаа л харуулаад байна сайдын суудал тв захирлын суудалаас тэс ондоог ойлгоогүй харагдаад байна.даа баян айлын эрх шоучинь хүүхэн харагдаад байх юм хайран сайдын суудал
Zochin
2021-05-28 21:27
Oyukin orkin tsuvaa
Зочин
2021-05-28 07:36
Урлагийнхан шагнал болохоор л энэ хүнд гавьяат өг гэж хамаатан саднуудаараа фб т бичүүлж давалгаалуулж авдаг болжээ хэн ч мэдэхгүй баахан туслах дүр жагсаачихна яам гэж байна уу арай дэндлээ
Зочин
2021-05-28 07:24
Яаж ч бодсон тэнцэхгүй хзн анхнаасаа яах гэж соёлын сайдаар
пүрэв
2021-05-27 23:29
Манай монголчууд ёс зүй хүмүүжил боловсрол аль аль нь алга даа Залуу хүн ер чадахгүй байж байгаад л чаддаг болдог яагаад ингэж хүн ажил хийлгэхгүй хэмлээд байдаг юм Өөрсдөө чадахгүй хүнээр хийлгэхгүй Үргэлжийн хахир харын хардалттай Номин боловсролтой хүн хийнэ дээ
Иргэн
2021-05-27 21:56
Өнөөх Итгэлтийн гэнэн хонгор гэдэг шиг юм яриад хэрэггүй.Сайдын ажлыг боловсролтой туршлагатай чадвөртай хүн хийдэг болохоос хэн нэгэн гэнэн хонгор сайд хийгээд эвий хөөрхий залуу юм,ажилдаа сурах биз,гэгчилэнөмгөөлүүлж байх ёсгүй л юм даа.
Оюун
2021-05-27 21:39
галзуурсан ийм балай юумнуудыг зайлуул
Зочин
2021-05-27 20:56
Энэ хүүхэн арай шинэдээд залуудаад байгаа байхаа
keyboard_arrow_up