“Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгээгүй иргэд PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно“

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг  "Вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэн тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу явахад ямар нэгэн хязгаарлалтад орохгүй.

Түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүйгээр хяналтын цэгүүдэд вакцины сертификатаа цахимаар болон цаасаар хэвлэсэн байдлаар үзүүлээд зорчиж болно.

0-17 насны хүүхдээ авч явах бол хүүхдээс нь түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Түүнчлэн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй,  вакцинд хамрагдаагүй иргэд PCR шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор ДОЛОО хоног гэрийн тусгаарлалтад байна.

 Иймд иргэд  хөдөө орон нутаг руу цахимаар тасалбараа захиалан зорчих боломжтой болж байна" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627139
1 эможи

Batchimeg
2021-05-20 18:57
Awtobus ywah yumuu hodo oron nutag ruu
keyboard_arrow_up