ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
2021 оны 5 сарын 20
УОК-оос энэ сарын 22-ноос хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Тус зургаан төрлийн үйл ажиллагаа нь вакцины давтан тун аваад 14 хоносон иргэдэд нээлттэй.
- Орон нутгийн замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан вакцины давтан тунгаа хийлгэсэн хүмүүс болон 0-17 насны хүүхдүүдээс PCR шинжилгээ шаардахгүй.
- Томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэйгээр давтан тун аваад 14 хоносон иргэдэд заалаар үйлчилж болно.
- Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
- Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
- Саун, халуун усны газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллана” гэв.
Харин баар, караоке, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээгээгүй байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
1
3
627138
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс