“ХААИС-ийг бүхэлд нь хотоос гарга гэхгүй. Эхний ээлжид газар тариалантай холбоотой салбар сургуулийг гаргах хэрэгтэй“

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дархан, Сэлэнгэ бол манай улсын газар тариалангийн бүс. Хөдөө аж ахуйн их сургуулийг бүхлээр нь хотоос гарга гэж хэлж болохгүй. Бидний хувьд асуудлыг амьдралгүй шийдэх гээд байдаг. Эхний ээлжинд яг газар тариалантай холбоотой эхний факультет нь гарах ч юм уу, ийм байдлаар шийдэж болно. Энэ асуудлыг ХААИС болон бусад боловсролын салбарынхан, багш нартай нь боловсролын сайд ярилцаач. Гэхдээ хүчээр шийдэж болохгүй. Боловсон хүчин байршилтай холбоотой асуудлыг шийдээд явах хэрэгтэй.

Төрийн бодлогоо илүү зангидаж, яагаад Дарханыг ашиглаж болохгүй гэж. Энэ нь заавал том мөнгөн дүнгээр биш, жам ёсны бизнесийн урсгал, ажлын байртай холбогдуулж, сэдэлжүүлж дэмжих замаар Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тал руу ажиллах хэрэгтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627080
0 эможи

Зочин
2021-05-19 22:20
Хоердмол биш зоригтой шийдвэр гаргаж, ХААИС, ШУТИС - ийг хотоос гаргаж хотхоноор хегжуулээ!
Зочин
2021-05-19 19:18
Түгжрэл бөөгнөрлийг төрийн байгууллага, их дээд сургуулиад л үүсгэдэг тул тэднээс л эхэлж хотоос гарга
keyboard_arrow_up