Л.Оюун-Эрдэнэ: Сургууль төгсөөд орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, нэмэгдэл өгдөг болно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр "Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан бэ?" гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тодруулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.
Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа" гэлээ.