Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдлыг танилцууллаа.

Тэрээр "Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.  Хөл хорио тогтоохын өмнөх Баасан гарагийн хөдөлгөөнийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед тэг зогсолт болсон

Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.

Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627049
3 эможи

keyboard_arrow_up