ЖУРАМ: Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу явах иргэд ЯМАР БАРИМТ БИЧИГ бүрдүүлэх вэ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Орон нутаг руу явах 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй

Энэхүү журам нь тавдугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.Үүнд:

  • Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,
  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,
  • 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ТҮР ЖУРАМ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn




 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
7
626965
17 эможи

Өлзийбаяр
2021-05-22 10:56
2 тун хийлгэсэн баримт аа яаж авах вэ
pvreehvv
2021-05-20 23:36
1tungan hilgsen hvn shinjilgenii bichegtee ywj bolhuu
Зочин
2021-05-20 14:28
1 тунг хийлгэсэн иргэд пср шинжилгээ өгөөд явж болно гэж ойлгож болох уу дэлгэрэнгүй мэдээлэл авмаар бна зарим нь учир битүүлэг болохоор ойлгохгүй бнаоо
hvn
2021-05-20 10:06
16 nastai hvvhed PSR-iin shinjilgeetei bol zorchij bolhuu
Irgen
2021-05-19 22:45
Oron nutgaas hotruu ywhad psr ogson bh ystoi yu
Янжинлхам
2021-05-19 22:31
14настай хүүхэд ганцаараа явах бол psriiin шинжилгээ өгж явхуу
Дууяа
2021-05-19 20:10
4настай хүүхэд яах вэ тодорхой хэлээд өгөөч
hvn
2021-05-19 18:37
PSR ogood yawj bolno gesen biz dee
Батэрдэнэ Батөлзий
2021-05-19 14:44
4-17nasnii huuhed yhinbee
Норовсамбуу
2021-05-19 12:57
Жирэмсэн вакцинд хамрагдах боломжгүй хүн яах ёстой юм бэ
Zocin
2021-05-19 12:15
Zaaval bicig avh ymuu haashein ym ydrgaate ymaaa
Зочин
2021-05-19 09:34
1dvger tungaa xiilgesen xvn shinjilgeenii bichigtei ywj boloxgvi yumuu
zochin
2021-05-18 14:21
tgd 1deh tungaa hiilgesen hvmvvs psr iin shinjilgee ogoood ywj blkv gsn vgv
цэвэрлэгч
2021-05-17 16:44
Энгийн иргэн өдөржин унших юм байноо
keyboard_arrow_up