Гуравдугаар сард сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 948,7 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу сүүний урамшуулал олгож байгаа.

Тэгвэл 2021 оны 3-р дугаар сард сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 1,897,521 литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 948,760,500 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүллээ.

Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцож олгосон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626776
2 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up