Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол гишүүнээсээ түдгэлзээд, шалгуулаад ороод ир
2021 оны 5 сарын 10
Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр " УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авч байна. Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл ёс зүйд нийцнэ. Би энэ талаар хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа уламжилсан." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626731
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс