Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Цар тахлын нөлөө арилахгүй бол ТАТВАР, ХҮҮХДИЙН МӨНГӨ зэргийг он дуустал үргэлжлүүлнэ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт зориулсан ажлын талаар сэтгүүлчидтэй яг одоо уулзалт хийж байна. 

Энэ  үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар иргэд ААН-ийг дэмжиж 2021 оны долдугаар сарын 01-н хүртэл татвараас чөлөөлсөн.

Харин 7-р сарын 01-ны өдрөөс цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байвал одоо олгож буй татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал  үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ.  

Тэрээр "Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол энэ арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй, бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан яваад эдийн засаг сэргээд одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал өөр. Статистик мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626729
2 эможи

Зочин
2021-05-13 15:50
Тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 500 мянга болгоочээ Амьд хүн 350 мянгаар яаж гүрийгээд амь зууж хүрэхгүй бна 300 мянган ахмад горьдож байна шүү МАН аа Хүрэлсүхээ
Зочин
2021-05-13 15:41
Сунгах нь зөвөө 7 сарын 1 гэвэл сонгуулийн шоу үнэхээр уар тахалтай холбоотой бол хэдийд цар тахал дуусгавар болохнуу тэр болтол үргэлжлүүлэх нь зөв
Баяр
2021-05-13 10:00
Миний бодол ерөнхий сайдаа тэр хөнгөлөлт үзүүлэх нь зөв гэхдээ хүнд үеүүд дээр хөнгөлөх хэрэгтэй тийм учираас зуны дэлгэр улиралд засаг авах юмаа ав хүнд улирал буюу 11 сарын 1 нээс харин хөнгөл ядаж хотод утаа хүртэл багсана тэгээл өвөлдөө төр засагаас хөнгөлөөд өгвөл ард түмэнд басаж гэж тус нэмэр болох байхаа түүнээс биш зун хөнгөлөөл яах вэ айлууд нэг 20 30 мянган төгрөгний тогоо өөрөө төлөөд явна биз
Зочин
2021-05-10 21:48
тэгвэл хүүхдийн мөнгөө байнга авч байхын тулд ...........гэсэн гүү мөнч болчимгүй үг хэлэх юм даа
Зочин
2021-05-10 16:30
Ерөнхий сайдыг дэмжиж байна.
keyboard_arrow_up