УОК: Үйлчилгээний байгууллагууд маргаашаас 07:00-22:00 цагт ажиллана

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргааш өглөөнөөс бууруулж байгаатай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийлээ. 

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу 07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626652
0 эможи

keyboard_arrow_up