Х.Нямбаатар: АН-ын бүлгийн гишүүд хууль биелүүлж, өлсгөлөнгөө зогсоо
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүдтэй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр уулзлаа.
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэд цар тахлаас сэргийлэхээр хөл хорио тогтоосон үед УИХ-ын гишүүдийн хийж буй жагсаал цуглааныг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж буйг онцолсон юм.
Мөн тэрбээр “Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүндэтгэх ёстой. Жил таван сар гэртээ хагас дутуу хонож ажиллаж байгаа хүмүсийг зодож цохисон. Хууль хэрэгжүүлээч гэдэг л шаардлага тавьж байгаа.
Цагдаагийн алба хаагчид хуулинд заасны дагуу хууль ёсны шаардлагаа тавих ёстой. Иргэн, УИХ-ын гишүүн ч бай хэн ч биелүүлэх ёстой. Хууль биелүүлэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээ авна гэсэн цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байна. Тэрийг та бүхэн ч сайн мэдэж байгаа.
Та бүхэн энэ өлсгөлөнгөө зогсоо. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй.
Давтаж хэлэхэд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх хэрэгтэй" гэсэн юм.