65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакциныг маргаашаас эхлэн хийнэ
2021 оны 5 сарын 05
2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан " Маргаашаас 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөсөн.
Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 60 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 27.3% нь хамрагдсан байна.
Иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. " гэлээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626546
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс