Сайд З.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдтай цахимаар уулзлаа

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяатай цахим уулзалт зохион байгуулж БНСУ-ын Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамтай цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Элчин сайд Н.Эрдэнэтуяад шинээр томилогдсонд баяр хүргэн Монгол-Солонгосын хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ажлын талаар санал солилцлоо.

Энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаас БНСУ руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээрийн протокол тохирох, БНСУ-д жил бүр “Монголд үйлдвэрлэв” сэдэвт үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний R&D буюу судалгаа хөгжүүлэлт, KOICA-ийн шугамаар бизнес хөгжлийн төвийг байгуулах, Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн БНСУ-ын зах зээл үү нэвтрэх боломж, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626523
0 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up