Б.Жавхлан: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэнийг 50 мянган төгрөгөөр урамшуулах шийдвэр гарлаа
Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийггээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.
Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна.
Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон.
Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. " гэв.