Засгийн газар хөл хориог сулруулж, ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх асуудлыг хэлэлцэж байна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхлэн, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Тухайлбал,Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ.

Мөн коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай, Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар хэлэлцэж байгаа аж.

Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Томоохон худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ.

Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626476
0 эможи

барилгын ажилчид
2021-05-05 16:39
барилгаа ажиллуулаачээ өлсөж үхлэээ хүүхдүүд хоол нэхээд уйлалдаад бна
Зочин
2021-05-05 16:39
барилгын ажил бүр хэцүүдлээ шүүүүү барилга бол худалдааны төвүүдтэй адилгүй олноороо бөөгнарөх асуудал бхгүй
Баасандулам
2021-05-05 09:25
Сулруулах хэрэгтэй залуучуудын амьдрал хэцүү байна та нар хараач доошоо харсан тамхи татсан, хүүхэд ээ хөтөлсөн гунигтай иргэдээр гудамж талбай зөндөө иймээс дэглэмээ чангалж баримтлах үүрэг өгөөд хөл хориогоо суллах нь зөв шүү өр зээл ээ бодсон машины зээлгүй залуучууд байхгүй байх шүү
keyboard_arrow_up