Ц.Ганзориг: Зарим үйлчилгээг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлаж байна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хориог үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Хөл хориог сулруулахтай холбоотой журмыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж байна.  Улаанбаатар хотод өдөрт 75 мянган хүн вакцинд хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа сайн хамрагдаарай гэж  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. 

Харин шинээр дагаж, мөрдөхөөр боловсруулсан журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн батлуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
3
angry an post
7
626472
23 эможи

Зочин
2021-05-08 18:52
Вакцины 2 дахь тунг хийлгээд цаад тал нь 7 хоноход дархлаа тогтоно гэж мэргэжлийн хүн яриад хэлээд байна. Бүх хугацааг өөрсдийн эрх ашигт нийцүүлж ярихаа боль ЗГ
Zochin
2021-05-06 08:32
Umnugowi aimag hanbogd sumand nvvrs teewer hiij bga heden myngan jolooch naraa bodooche 1.nvvrs tatan awalt zogsson 2.udur shungvi shuurj 3.achaatai bga jolooch nar hetsvvdej bnshde kawin ni dvvren shoroo 4.bayn zam teewerchdiin holboo yagaad duugarahgvi bga yum boloo 5.2 dah waktsin hiilgeed 14 honson irgedee yah gej bna. Mongol ulsiin hamgiin tom eksport shvvde hariulahgvi harchaad irj chadahgvi uul uurhaig chuluutui newtrvvleh heregteishde
Зочин
2021-05-05 21:12
Tegeed hiilgesen gesen sertifkat huuramchaar hiij une hansh hahuuli bolohiin bn l da tegeed emh zambaraaga aldana
Баасандулам
2021-05-05 10:20
Төрийнхээ шийдвэрийг биелүүлсэн иргэдэд боломж олгосонд баярлал аа. Санал байна настан бид зуслангаа явмаар бна гэтэл тэр сертификат ийг нь авах гээд чадахгүй бна зүгээр хялбар мээсэжээр явуулж болохгүй юу нөгөө цагдаа нар нь бухимдана даа 65 аас дээш насны 2 дах тунга хийлгэсэн хүмүүст хялбар арга санаачил аа та бүхний ажилд амжилт хүсье
keyboard_arrow_up