УОК: Томоохон худалдааны төвүүдийн хөл, хориог сунгаж ҮСЧИН, ГОО САЙХАН зэрэг газруудыг нээхээр төлөвлөж байна
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдаж тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг шат дараатай нээх журмыг хэлэлцсэн. Энэ үеэр улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж өмнө мэдэгдсэн.
Шуурхай ажлын хэсэг эхний байдлаар журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа учраас том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг ярьжээ. Харин үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрыг нээх талаар хэлэлцсэн талаар эх сурвалж мэдээллээ.
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр орой дахин хуралдах юм байна.
Харин шинээр дагаж, мөрдөхөөр боловсруулсан журмыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн батлуулах аж.