АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байсан 100 гаруй монгол иргэн эх орондоо иржээ
2021 оны 5 сарын 02
Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины 2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа иржээ.
Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
626349
2 эможи
пиз
2021-05-02 19:09
зарим нь монголоосоо гарахыг хүсч байхап зарим нь амь тэмцэн ирж байна яагаап ирээд байгаагааа яриуулж байж орууул лаларуупыг
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс