Хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд агаарын ХИЛ НЭЭХ ХУГАЦААГ хойшлуулахыг хүслээ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцлоо. 

Энэ үеэр Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулсан бол аймгийн Засаг дарга нар дотооддоо гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр эрчимжүүлж байгаа арга хэмжээгээ үр дүнд хүргэх үүднээс агаарын хил нээх асуудлыг хойшлуулах санал хүсэлт илэрхийлэв. Мөн аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бүх нийтийн хөл хориог сунгаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байгааг онцлоод халдвар батлагдсан бүс нутагт нь тусгаарлан эмчлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлзүй, шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багууд газар дээр нь очиж ажиллах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өглөө.

Аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийж, өмнөх оны төсвийг захиран зарцуулах ажлыг өрнүүлэх чиглэлээр Сангийн сайд болон Засгийн газартай зөвшилцөх талаар Шадар сайд мэдээллээ.

Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үр, үрсэлгээ болон техник, сэлбэг, хэрэгслийн тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх, тээврийн жолооч нарын шинжилгээний бичгийг үндэслэн нэвтрүүлэх, вакцинжуулалтад нэн түрүүнд хамруулах зэрэг асуудалд аймаг, орон нутгийн Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд анхаарууллаа. Мөн мал төллөлт ид явагдаж байгаа учраас хөл хорио тогтоосон аймаг, сумдад өвс, тэжээл хүргэж байгаа тээврийн жолоочдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нэвтрүүлэхийг чиглэл болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
3
626248
12 эможи

zochin
2021-05-03 23:37
uvchin ingej iheer tarhaj 1 sar.n dotor 100 garan hun ood bolloo mutats helber ni manai ulsad orood irchihsen gee biz de iim aihtar ovchinii ued hilee neene geed tenegteed suuj baitsgaah gej neg musun suiruuleh bodlogo yavj bga yum bailgui de tegj l oilgoj bna
Зочин
2021-05-03 08:27
Хилээ нээхгүй бхыг хүсье, вакцинаа х йж дуусаад, намрын, өвлийн давалгааг өнгөрөөж хилээ нээе.
Зочин
2021-04-30 11:54
Төсөвт нь тодотгол хийхийг урьдчилаад зохицуулж ажиллаж болдоггүй юм уу. Төсөв нэмж өгөхгүы бол хэцүүдүүдлэх н байна ш дэа.Агаарын хил нээхийг хойшлуулах нь зөв санал.
keyboard_arrow_up