УОК: Хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон бол тавдугаар сарын 5-аас хот хоорондын хөдөлгөөнд саадгүй оролцоно

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар өчигдөр орой боллоо.

Хуралдаанаар

  • Хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах,
  • Давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журам тавдугаар сарын 5-нд мөрдөх,
  • Хил нээх хугацааг тавдугаар сарын 10-наас тооцож Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэх зэрэг асуудлыг шийдсэн байна. 

Тодруулбал, коронавирусийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна.

Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөж байна.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626236
16 эможи

Зочин
2021-05-04 10:58
Гол нь 2 дахь тунгаа хийлгээд 14 хоносон, ковидоор өвдөөд эдгэсэн гэдгийг юугаар нотлож товчоодоор гарахдаа юу шалгуулах вэ, мөн ПОС машинаар уншиж шалгах боломжтой юу
Зочин
2021-05-03 16:08
2дох тунгаа аваад 14 хоносон иргэдэд гэж уг нь тодорхой л бичсэн бна даа сайн ойлгоод уншвал
Зочин
2021-05-03 12:16
2 дахь тундаа хамрагдаад 14 хоносон гэх нөхцөл байхгүй юм уу,??? 2 дахиа хийлгэсэн өдрөө л чөлөөтэй зорчих юм уу? тодорхой болгооч дээ
keyboard_arrow_up