ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.

Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.

Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.

Товчоор

  •  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна.
  • Коронавируст халдвар/КОВИД-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа  хийж байна. 
  • Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус хороонд зарим холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэв. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллаагаг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
1
yay an post
4
sad an post
3
ouch an post
10
confuse an post
5
angry an post
51
626145
86 эможи

Todgerel Gantulga
2021-05-02 23:38
Та нар иргэдийнхээ амьдарч байгаа гэр хорооллоор яваад үзээч гэрт нь ороод үз
Todgerel Gantulga
2021-05-02 23:37
Та нар яах вэ ард иргэд чинь туйлдаж байна малнуудаа
Зочин
2021-05-02 15:15
Ogno gtk 700k.gaa ogoochee. Onoo margashaach argatsaah hzv bdald hvrjeed bn. 2 hvvhdee honulchihgv bhimsn tomchuud nich dvvrsen hreg
Зочин
2021-05-02 15:08
Банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд байна үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байна ажиллаа хиймээр байна
Зочин
2021-05-01 20:14
mungu uguu
Зочин
2021-05-01 19:38
Ард иргэд туйлдаж байна өргөн хэрэглээний үнэ өсөөд байна нөөцийн мах ямар үнэтэй зараад байна аа
Зочин
2021-05-01 19:11
Ард иргэд чинь Олон удаагийн хөл хорионий улмаас сөхөрч гүйцлээ. Та нарийн хоосон хийрхэл хэрээс хэтэрлээ 3% зээл хөл олон удаагийн хорионий улмаас ажил бизнес нь зогссон хохирсон иргэдэд олдохгүй байна. Банк элдэв янзын аар саар шалтагаар хохирсон иргэдийн боломжийг хааж боож байна. Иргэд нь ажил үгүй орлого үгүй Хөл хорионд суудаг Харин Банк нь зээлийн хүү нь зогсдоггүй ийм шударга бус тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч алга даа гэтэл Хөл хорио тогтоосон УОК, ЗГ. УИХ аль алинч энэ талаар юу ч ярьдаггүй хийдэгүй байгаа нь даанч ЭМЭГНЭЛТЭЭ ИЧГЭВЭРТЭЭ байнаа эсвэл та нар БАНКнаас ТЭРБУМ ТЭРБУМаасаа. ХҮҮ авах улайрсан хувалзнуудуу... Эрүүлээр сэтгэж эдийн засагийн хүндрэлд орсон Иргэдээ авраач...
Зочин
2021-05-01 17:47
Tavan tolgoi mantai bhad ehleed ene ovchnool humij uz ajilgui erged bankny or ovcnii eh uusgever bolj bhad setgel sanaany daramttai bn shuude
Зочин
2021-05-01 17:24
ard irgedee mongo ogooch hvmvvs tuildj bno demii yum yriad suugd bhin songuul ogohoo bolio jagsaal hiimer yumaa
Zochin
2021-05-01 13:24
Nen yaraltai ard irgeddee mongon demjlege vzvvl. Es bogoos ard tvmen boslogo garhad belen!!! Ta nar uvn songuuli manatai bno shv!!!
irgen
2021-05-01 10:13
ydaj yumnii vnee nemehiig ni boliulaachee 8 ner 6neriin delgvvrvvd arai dendvv bna aa hvnsnii zahaa neegeechee
zochin
2021-05-01 10:10
ard irged chini turj vhlee hooe
Аанка
2021-05-01 05:08
Hudlai yrisn hedn yuma chadgn 1n suudla twj ogo ard iregdchin turj vhlee
Зочин
2021-04-30 23:37
Турж үхлээ ард иргэд чинь хөөе
Б.Даваадорж
2021-04-30 23:06
Аймдрал хэцүү байна
Зочин
2021-04-30 20:50
Ард иргэддээ амьжиргааны мөнгө яаралтай өг,ихэнх нь талхны мөнгөгүй боллоо
Irgen
2021-04-30 20:47
Ard irgedee bodoltsoh tsag bolood bn ard ipged bid owchnoop bsh olsoj vhehd hvrj bn
Tugsuu
2021-04-30 20:29
Ard erged chin hetsuu bna ornoos ornii hoirond l bna heden togrog ogohoor huns ed nar ni ulam nimegdchihne hunsnii unee hadgalaachee heden togrog ni yu ch blhgui bna
Зочин
2021-04-30 17:51
Ард иргэдээ анхааралдаа ав
Зочин
2021-04-30 10:31
Han tag nohtsoodiin bh da
Zochin
2021-04-30 10:24
Gertei suuj bg hvmvvs chn ajilggvi orlogoggvi hetsvvdej bn bank ene zeelee neehed hvvhedggvi gants bie hvmvvs tuildaa hvrj bn
Зочин
2021-04-30 10:14
Unheer tuildaj uhlee shu ard tumnee bodooroi
baigali
2021-04-30 09:30
hol horio dahij sungawal demjihgvi shvv ard irgdee boddogvi archaagvi uls torchid
enxjargal
2021-04-30 05:50
ard iregdchin olsoj vxlee
Иргэн
2021-04-29 22:06
Иргэддээ мөнгөн тусламж үзүүлэхгүй бол юм юмгүү болж байгаа хүмүүс зөндөө бна ард иргэдээ нэн түрүүнд бодмоор бна гишүүдээ
Зочин
2021-04-29 19:32
Иргэддээ мөнгөн тусламж үзүүлэхгүйюм боловуу үнэхээр болохгүй байгаад асуулаа
Зочин
2021-04-29 18:05
Ард иргэд чинь туйлдаж гүйцээ хоногийн хоолоо залгуулдаг ажил төрөл бүгд зогсон бдал бна
Зочин
2021-04-28 16:56
Ard ergdee yaj amidrj bgag medej bga medej bnu unendel hetsuu bn shuu
keyboard_arrow_up