НДШ-ийн хөнгөлөлттэй холбоотой саналыг шийдвэрлүүлэх чиглэл өгсөн гэв

2021 оны 4 сарын 24

Arslan.mn

Засгийн газраас хатуу хөл хориог үргэлжлүүлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр өнөөдөр гаргасан.  Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт, хувь хэмжээтэй холбоотой санал иргэд, аж ахуйн нэгжээс нэлээд их ирж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлийг ХНХ-ын сайдад өгсөн. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгж, иргэдээс тавьж буй асуудал, саналыг шийдвэрлүүлэх чиглэл өгсөн гэж болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625958
0 эможи

Баасандулам
2021-04-24 14:00
Ковидын үеийн дархлаагаа дэмжих витамин С, Д болон бусад вирус усгах эмний үнийг нийгмийн даатгалаас хөнгөлт үзүүлэх хэрэгтэй бна
keyboard_arrow_up