Аюулгүйн бүсээ зүүгээгүй ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг 20 мянган төгрөгөөр торгожээ

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон билээ.

Тухайн бичлэгт Ц.Нямдорж суудлын бүсээ зүүгээгүй нь тод харагддаг. Тэгвэл замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүс зүүгээгүй ХЗДХ-ийн сайд асанг хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгожээ. 

 

Мөн түүнийг машиндаа хуурамч дугаар зүүсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд үүнийг smartcar.mn сайтаас машины дугаарыг шалгахад 0052 УБҮ улсын дугаар нь "Lexus" бус "Land Cruiser 200" загварын машиных болох нь илэрсэн юм. 

Тэгвэл хууль зүйн сайд асаны унаж явсан машины дугаар солигдсон асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэхээр болжээ. Тодруулбал, Засгийн газрын авто баазад Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон 500 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625808
0 эможи

baatar
2021-04-21 10:03
ih tom durk shuu
keyboard_arrow_up