С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж байна

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга  хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.

Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

"Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.

Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан

Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.

Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.

Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!

Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна..." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
1
yay an post
1
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
6
625805
27 эможи

иргэн Б
2022-05-26 23:10
Засгийн газар төрөөс 2020 онд цар тахалтай тэмцэх үед гол цэгүүдэд ажилласан төрийн албан хаагч нарыг дэмжиж НОСК дамжуулж түрээслээд өмчлөх гэрээ байгуулж урьдчилгаагүй өгсөн байрныхаа хүүг тэглэх эсвэл бууруулах арга хэмжээ аваачээ энэ тал дээр төрийн бодлого хэрэгтэй байна бараг 6 ипотегийн зээлээс илүү өндөр хүү сард төлж байгаа нэгэнт хүнд үед ажилласан гээд дэмжиж төрөөс өгсөн юм бол НОСК дамжуулж хүүтэй өгөх хэрэг байсан уу гэтэл гэрээтэй эндээс байраа сонго гээд байгаа газрууд нь байрныхаа үнийзах зээлд зарагдаж байгаа үнэ нэмсэн
Э
2021-04-24 09:50
Энгэж нэхүүлэн байж хийх шаардлага байсан юм уу эрүү малаа! Нэг мөсөн мурихгүйдээ
Зочин
2021-04-23 08:08
Анхнаасаа баклаврын боловсролд тэтгэлэг өгөх ёсгүй бхад ичдэггүй эрх мэдлээ ашиглаж шуналтчихаад нэг их шударга сайн аавын дүр эсгэж жшжиглэж гэнэ. Юу дутлаа гэж энэ их шунал өвөрлөж бдаг бнаа. Ардын хүүхдийн нэг боломжийг цар тахлаар дамжуулж хулгай хийчихээд. Баригдаагүй бол мөн иншэж шударга хүний дүрд яг тоглож харагдаач. Яаж ч бсан шуналтан гэдэг нь тодорхой болсон
#No_To_MAN
2021-04-22 10:18
Za shaa shaa. Yag l nogoo J.Enkhbayar shigee shaaj baih shiv. JDU huschinguutaa bi erguuleed ogchihsoon gedeg shig. Tanai namiinhnii shalgarsan arga yum bish uu? 65 suudaltai baihdaa erdej baisan shigee erdej baigaa l yum baina l daa. 2021 onii Yeronhiilogchiin songuuld ta nar bol mai shuu. Edniig songoj bolohgui shuu are tumen min. #No_To_MAN
Hulgaich
2021-04-22 07:45
JDU shig l ym hiichihsn bn shde. Hun bayajij erh medeld hureh tusmaa archaagui hudalch hulgaich boloh ymdaa
Зочин
2021-04-22 07:12
Хүүгээрээ түрүү барьж 70.0 80.0 сая идэж болдог юм бол уу
Зочин
2021-04-22 01:39
Сайхан самарчийнаа
Тулга
2021-04-21 23:11
Надаас зээл аваарай . Харин эргүүлж төлнө
Зочин
2021-04-21 22:18
Хүүд нь амжилт хүсье. Мундаг аав ээжтэй эрдэм боловролтой хүүхэд байна. Гэвч манай монголчууд их атаархуу хар өвчиндөө дийлдсэн хар энергитэй юм байна гэж харагдаж байна . Би хэрэвиАмарсайхан байсан бол буцааж өгөхгүй байх байсан . Яагаад гэвэл тэр хүн буцааж төлөх байх байсан учираас !!!!!!!
Баригдаагүй бол төлөхгүй нь дээ муу поп үнэн төрх нь энэ огцоруулая
2021-04-21 16:03
Зочин
Irgen
2021-04-21 15:55
Шалгах газар байхгүй юманд хэн итгэхийн бэ.Тэрбум тэрбумийн хөрөнгөтэй байж хүүхдийнхээ боловсролоос харамласан чинь дэндүү арчаагүй харагдууллаа.Бирдийн нүдэнд далай харам гэж ёстой үнэн үг бна.
Иргэн
2021-04-21 14:51
Олон залуучуудын сургалтын төлбөрийг төлж байсан.Улс төр гэж аймшгийн хар мангас байдаг юм байна.! Алзахгүй ээ хүсвэл боломжоороо хандив өргөх болноо.! Оюунлаг хүмүүс тул буцааж байна.Их хурлын гишүүн гээд зүний урд засагт мөнгөө төоөөгүй олон хүмүүс байсан тэднийг дахиад нэрлээд гаргаач сэтгүүлчдээ! Тэд төлж үү!!@
Зочин
2021-04-21 13:58
За мөнгөтэй боломжтой хүн яах вэ төлчих харин тэр буцаагдсан мөнгө хэн нэг боломжгүй айлын хүүхдэд очих болов уу гэдэг л байна даа
Зочин
2021-04-21 13:35
Атаархуу тэнэг хөлдүү Монголчуудыг бурхан өршөөг
Би л байна
2021-04-21 13:27
Би бодохдол 2016 оноос энэ гадаадад бакалаврын тэтгэлэг зоссон.Магистр докторт болж боломжтой гэж бодоод явсан.Учиртай юм болоод явчих ваа.Ихэс дээдсийн хүүхдүүдэд хэвээрээ байгаамуу?
иргэн
2021-04-21 13:21
жирийн иргэдийн хүүхдүүд төлбөрөөс болоод 1 р ангиасаа л сайн сургуульд орж суралцаж чаддаггүй шүүдээ тийм болхоор төрийн томчуудын хүүхдүүд төлбөр өндөртэй сургуульд сураад оюутан болоод төрийн сангаас төлбөрөө төлүүлээд бгаа
Иргэн
2021-04-21 13:01
18тай хүүхэд өөрөө яваад 70ын зээл бүтээчихсэн байна гэхийн. Зээл авах чинь ийм амархан юм уу. Өнөөдөр Монголын амьдралд нийцэхээргүй юм ярьж бичихийн. Банкууд зээлийг шууд л олгодог болчихсон юм уу. Жирийн Ард иргэд 70сая байтугай 7саяын зээл авах гэж яаж чардайдаг билээ дээ. Тэгээд ч Амарсайханы хөрөнгө орлогын мэдүүлэг дээр өөрөө болон эхнэрийх нь орлого сардаа нийлээд олон 70 саяар гэж харагдсан. Заавал яагаад зээл авах ёстой гэж
Зочин
2021-04-21 12:31
Амарсайхан дарга ганц хүүхэд хувийн зардлаар сургачихад яав л гэж дээ Тэр битгий хэл бор өдрийн хоолоо гэсэн хүмүүс үр хүүхэддээ таван төгрөг гаргаад гадаадад сургаж болоод л байгаа. Үр хүүхэд гаргасан л бол түүнийг өсгөж хүмүүжүүлэх нийгэмд хэрэгтэй хүн болгох нь эцэг эхийн үүрэг шүү дээ!
zochin
2021-04-21 12:20
jinhene alialagch pizduu yumaa ene neeree
Zochin
2021-04-21 10:56
Сайн дурараа огцорчих...
Зочин
2021-04-21 10:10
Vnen bol tegmeer l yum da.
naraa
2021-04-21 09:59
ilruulsen hund bayarlalaa. gehdee todorhoi zuil yu be gehed bas heg MAN dargiin huuhed l abna.
Зочин
2021-04-21 09:50
Ooroo tolboriig n tolood yvuulalda zaaval toroos tolj baij surh ysto ymu
Зочин
2021-04-21 09:47
Чи муу хулгайч буцааж шилжүүлэхгүй гээд яахийн.Наад мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө. Муу новш минь ичиж амьдар.
Зочин
2021-04-21 09:46
Мянган хоньтой баян муулах хоньгүй байдаг эртний үг бий. Мөнгөтэй нэгэн төр улайран алба хаадаг, ядуу нэгэн ажилгүй байдаг өнөөдрийн монголын дүр зураг юм даа. Шударга байл даа гэдэгч худал!
ulzii ulzii
2021-04-21 09:44
Herwee ene asuudal suhugduugui bol nuden balai chihen dulii l unguruh bsan.
Зочин
2021-04-21 09:41
Миний хүү төлбөр байхгүй Одоо ажил хийж бга.шударга уу.
Иргэн
2021-04-21 09:03
За одоо ингэж хүүгийнхээ ард нуугдахгүй ээ. Мэдээгүй байхад нь л 18тай хүүхэд гүйж яваад 70 саяын зээл улсын сангаас бүтээчихсэн байж гэнэ
keyboard_arrow_up