С.Энхболд: Хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг эмнэлэг рүү татна

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллажээ.

Тэрээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж арга хэмжээ авах чухал боллоо. Шинж тэмдэг илэрч хүндэрч болзошгүй өвчтөнг гэрт нь үлдээхгүйгээр эмнэлэгт шуурхай авах шаардлага тулгарч байна. Тандалтын ажлыг ХӨСҮТ дангаараа хариуцдаг байхад цаг алдаж байв. Иймд өмнөх тогтолцоог өөрчилж, өөр арга хэлбэрээр ажиллах шаардлагатай байна. 

ХӨСҮТ-ийн тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулж иргэдэд хүрч үйлчлэх хугацааг багасгах арга хэмжээ авлаа. Зарим дүүрэгт байгуулсан тандалт, хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өглөө. 

Хэд хэдэн газарт өвчтөн авах зохицуулалтыг хийж эхэлсэн. Эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт авч, эмчилгээ хийх нь зөв юм" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625674
0 эможи

keyboard_arrow_up