Уйгагүй ажиллаж байгаа алба хаагч нараа хүндэтгэнэ үү Ц.НЯМДОРЖ ЭКС САЙД АА!!!
Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон байна. Цагтаа Хууль зүйн сайд хийж байсан энэ эрхэм цагдаагийн алба хаагчдын зовлон жаргалыг мэддэг баймаар. Гэтэл өдөр шөнөгүй эрсдэлтэй бүсэд ажиллаж буй нийт алба хаагчид, төрийн байгууллагын ажилтнуудаа хүндлэн ёс зүйтэй, хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох ёстой байтал "уучлал гуйж байна гэж байна шд" хэмээн зандрангуй харьцаж, гэмшсэн ч шинжгүй яваа нь олны шүүмжлэлийг дагуулж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хуулийн дагуу шаардлага тавьж, үүргээ гүйцэтгэн ажиллаж буй тухайн алба хаагч мундаг байлаа. Сайд дарга нарын толгойг илэн, давуу байдал олгодог үе нэгэнт өнгөрч байгааг бид залуу үеээсээ харж байна.
Ц.Нямдоржийн тухайд "УБҮ 0052" дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацаж, суудлын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцож байсныг иргэн Бат-Эрдэнэ баримтжуулж авсан байна.
Сайд асан Ц.Нямдорж
— Батка (@baterdene_a) April 16, 2021
-Машин барихдаа бүсээ зүүдэггүй
-Маскаа зөв зүүдэггүй
-Дугаарын хязгаарлалттай өдөр чөлөөтэй явдаг
-Явган намайг шавхайтай усаар будчаад би мэдсэнгүй уучлаарай гэх
-Бичлэг хийхээс өмнөх авир нь бол тун эвгүй
-Өөрсдөө хуулиа ингэж мөрддөг
RT хийгээд өгөөрэй! pic.twitter.com/T6L5JE6VVZ
Түүнчлэн иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Ц.Нямдоржийн машины тухай smartcar-aac шалгахад "УБҮ 0052" улсын дугаар нь Lexus биш Land Cruiser 200 маркийн автомашины дугаар болох нь харагдаж байна.
Мөн "УБҮ 0052" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүй бөгөөд тухайн улсын дугаар дээр үүссэн торгуулийн хэмжээг тооцож үзвэл 732,800 төгрөг болжээ.