С.Энхболд: 600,000 тун вакцины тээвэрлэлт хойшилсон
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн эдгээр өдрүүдэд 600,000 тун вакцины тээвэрлэлт хойшилсон. Энэ хугацаанд ЭМЯ-аас авч болох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Дэлхий нийтээр вакцины хомсдол үүссэн ч бид вакцин татан авалтаа хийсээр байна. Синофарм, АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд сөрөг нөлөөгүй гэсэн судалгаа гарсан. ЭМЯ, ХӨСҮТ-ийн эрдэмтдийн зөвлөлөөс 4 удаагийн хатуу хөл хориог тавих хүсэлтийг тавьсан. Өдөрт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 3 сарын 25-аас хойш 15 хүн амь насаа алдсан. ЭМЯ-ны бодлого нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах юм. 4, 5 сард нийслэлийн бүх хүн амаа вакцинжуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ 15 хоногийн хугацаанд нэмэлтээр 120-160 цэгийг байгуулж, хөл хорио дуусахаар вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.