300 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан. Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тухай Ерөнхий сайд мэдээлсэн юм.

Тэгвэл уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.

Тодруулбал, 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

Arslan.mn

“Оюу толгой”-н арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олговол 1 их наяд 11 тэрбум төгрөг  шаардлагатай юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625301
0 эможи

keyboard_arrow_up