ЗАСГИЙН ГАЗАР: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд ХӨЛ ХОРИО тогтоохоор боллоо

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Дөрөвдүгээр сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. 

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд "Улаан" түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

ААН-үүд, иргэдэд дулаан цахилгаан, НДШ-ийн хөнгөлөлт маш их дэм болсон.

Төсөв ачаалал авах боломжгүй болсон. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ДУбайн хэлцлийг цуцлах боломжтой байдлаар олон улсын шүүхэд эхний маргаанаа шийдвэрлэсэн." гэлээ.

Мөн Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргалаа. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625292
3 эможи

Зочин
2021-04-08 16:44
Спутник вакцин ирсэн үү, хэзээ ирэх вэ?
vvriintsolmon
2021-04-08 16:00
damjij bna
keyboard_arrow_up