УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар 12:00 цагт хуралдана
Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 28 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2021.04.07/оруулсан юм. Гэвч Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хэвээр хадгалсан талаар бид мэдээлсэн. Засгийн газар ЭМЯ-нд цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгоод, дахин шийдлээ танилцуул гэсэн чиглэлиийг өгсөн байна.
Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:00 цагаас хуралдахаар товлоод байна.
Хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэхээр болжээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар орууснаар баталгаажих билээ.