УОК: Өнөөдөр хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг ДАХИН ХЭЛЭЛЦЭН Засгийн газарт танилцуулна

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 28 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2021.04.07/оруулсан юм.  Гэвч Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хэвээр  хадгалсан талаар бид мэдээлсэн. Засгийн газар ЭМЯ-нд цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгоод, дахин шийдлээ танилцуул гэсэн чиглэлиийг өгсөн байна.

Харин өчигдөр /2021.04.08/ орой УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "УОК, ЭМЯ-аас 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан юм.

Хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. УОК өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ." гэв.

Мөн Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр үдэш өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр хүний амь нас юунаас илүү үнэ цэнтэй тул  хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсч байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
2
625264
8 эможи

Bka jigi
2021-04-11 12:43
Зарим нэгэн хүмүүс уул уурхайд ажиллаж бгн ёр нь мэдэж хүн байна уу гэрлүга харимаар бдаг Энд чинь удаан ажилсаар бгаад ядарч байна шт
УУУ
2021-04-08 11:03
ЕР НЬ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭМЧ НАРААСАА ЭХЛЭЭД ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ИХ БАЙДАГ ШҮҮ ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД БҮХНИЙГ АШГИЙН ТАЛААС ХАРЖ БОЛОХГҮЙ ЭМЧ НАР ИХ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА ГЭХДЭЭ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮЙЛДЭЛ БҮР ДЭЭРЭЭ МӨНГӨ АШИГ ХАРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙГАА
Зочин
2021-04-08 10:54
Lockdown буюу хөл хорионы менежмент төдийлөн ач холбогдолгүй гэдгийг дэлхий харуулж байна! Шинэ менежментийн аргуудыг нэвтрүүлж хэрэглээч!!!
keyboard_arrow_up