УОК: Тавдугаар сарын 1-н гэхэд НЭГ САЯ ТУН вакцин хийхээр ажиллаж байна
Цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг Улсын Онцгой комиссоос танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үүний зэрэгцээ эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байгаа.
Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүд аль болох цахимаар, биечлэн ажилласан тохиолдолд 30-аас дээшгүй хувиар ажиллах зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Долоо хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж явна. Үүнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.
Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ.
Энэ хугацаанд зам засвар, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учир халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллана." гэв.