УОК: Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоног зогсоож байна

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Улсын Онцгой Комисс/УОК/ өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх шийдвэрийг танилцуулъя. 

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглож байна.

Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглож байна.

Халдварын тархалт өндөртэй Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын улаан түвшинд гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Халдварын тоо буурахгүй тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд эрсдэл тархалтыг бууруулах чиглэлээр ажиллана.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дараагийн вакцины татан авалтууд орж ирнэ. "Синофарм" үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын "Спутник" вакцины сая тунгийн татан авалт эхэлснээр одоо байгаа вакцины нөөцтэйгөө нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна.

Заавал хатуу хөл хорио тогтоож, цагдуулж байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
3
624834
7 эможи

Мандах
2021-03-27 17:25
Орон нутаг гэрлүүгээ явах хүмүүс яах шинжилгээгээ өгчих юмаа
Долгор
2021-03-26 22:47
Ногоон бүс партизан явж болохууу тодорхой хэлнэ үү
keyboard_arrow_up