Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сар гараад хатуу ХӨЛ ХОРИО тогтоох магадлал туйлын өндөр болсон
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон.
4,5 дугаар сард вакцинжуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна." гэлээ.