Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулах ХУВААРЬ
2021 оны 3 сарын 26
Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулахаар болжээ.
Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.
Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/
3 дугаар сарын 26
- Өвөрхангай аймаг 10:00
- Дорнод аймаг 10:30
- Булган аймаг 11:00
- Завхан, Архангай аймаг 11:30
- Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
- Сэлэнгэ аймаг 13:00-17:00
3 дугаар сарын 27
- Төв аймаг 09:00
- Сүхбаатар, Увс аймаг 11:00
- Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
- Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдыг 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624805
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс