ЗГ: Бөхийн өргөөнд 100, Яармаг дахь спортын ордонд 400 ор дэлгэнэ

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар

  • 11 зочид буудалд 932 ор бэлтгэж,
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300,
  • Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200,
  • Яармаг дахь спортын ордонд 400,
  • Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624774
1 эможи

keyboard_arrow_up