18-35 насны залуучуудыг 1 сарын вакумжсан, ТЭТГЭЛЭГТЭЙ сургалтанд хамруулна

2021 оны 3 сарын 10

Arslan.mn

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөртөө дундаж давхаргыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай улсад ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй өрхүүд 1-5 халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамжийн сангаас нийт 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд зарим өрх 5 хүртэл үйлчилгээ зэрэг авч байна. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. 

Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
2
624392
10 эможи

uuree
2021-03-12 23:09
hezeenees yum we
Батхуяг
2021-03-11 23:50
Яаж хамрагдах вэ тодорхой хэлж өгч туслаач
мөнхө
2021-03-11 00:56
сонгууль хүртэл л явагданадаа
enkhmaa
2021-03-11 00:46
xaryalal xamaaracuu
түвшин
2021-03-10 17:25
хэзээ хна бүртгэх боло
Зочин
2021-03-10 17:16
Тууштай хамруулаарай. Сонгууль өнгөрөөд больчих вий
Boloroo
2021-03-10 16:15
Yaj hamragdah we
keyboard_arrow_up