Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагаас товложээ
2021 оны 3 сарын 05
Засгийн газар өнөөдөр /2021.03.05/ ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг 15:00 цагаас товлоод байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн лхагва /2021.03.03/ гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болсон.
Хуралдаанаар ирэх тавдугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээх эсэх асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд бэлтгэл байдлаа хангаж, дотооддоо халдварын нөхцөл байдал хүндрэхгүй байх аваас тавдугаар сарын 01-нээс хил нээх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624259
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс