УОК: Нийслэлийн сургууль, цэцэрлэгийг хэзээ нээх нь одоогоор ТОДОРХОЙГҮЙ байна
Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2021.03.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан ирэх тавдугаар сарын 01-нээс хилээ нээх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан талаар мэдээллээ.
Мөн тэрбээр "Засгийн газраас чиглэл өгч халдваргүй бүс болох хөдөө, орон нутгийн хичээл, сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх үүрэг өгч, шийдвэр гарсан. Улаанбаатар хотод хэзээнээс сургууль, цэцэрлэгийг нээхийг тодорхойлсон зүйл байхгүй.
Хэзээ орохыг УОК, Зсгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж салбарын сайдын саналыг үндэслэн гаргана. Шинэ дүрэм журмаа хангалттай хэвшүүлээгүй байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдлын хувьд хичээл сургуулийг зэрэг эхлүүлэх боломжгүй ч ойрын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэнэ.
Мутацид орсон коронавирус Монгол Улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс Улаанбаатар хотод зарим хэсэгчилсэн хязгаарлалт хийж, голомтуудаа хумих ажил үргэлжилж байна. Засгийн газар, УОК бүх нийтийн хөл хорио, хязгаарлалт хийхгүй, хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ гэсэн байр суурьтай байгаа." гэсэн юм.