С.Амарсайхан: Вакцинжуулалт, халдварын тархалтыг ажиглан ХИЛЭЭ тавдугаар сарын 1-нд НЭЭНЭ

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Шадар сайд С.Амарсайхан Засгийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан  “Дотоодод халдварын нөхцөл байдал хүндрэхгүй, цар тахлын үеийн дүрэм журмаа сахиж чадах юм бол тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна. Гэхдээ УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Хаа хаанаа анхаарч ажиллавал 5-р сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал.

Хил нээх нь зөвхөн манай улсаас анхаарах зүйл биш. Хаана, хаанаа анхаарах ёстой бэлтгэл ажлыг хангаж байна. Хилийн орчимд халдваргүйтэл, ариутгалын нөхцөлөө сайжруулахтай холбоотой ажлыг хийж эхэлсэн." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
624184
3 эможи

keyboard_arrow_up