Залуусын харилцаа хандлагыг төр ХАГАС ИХ НАЯД төгрөгөөр өөрчилнө

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулан нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана” гэж мэдэгдсэн. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийсэн  тайлбартаа “ХНХЯ-ны хувьд халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн томоохон зорилтыг дэвшүүлж байгаагийн дотор  Засгийн газрын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой маш сайн уялдаж байгаа” гэлээ.

Залуусын хандлагыг өөрчлөхөд төр хагас их наяд төгрөгөөр анхаарна

Ажиллах хүчний судалгаанаас харахад өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 90 мянга гарчээ. Үүнээс гадна сар бүр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн байдаг байна.  Эдгээр иргэдээс тэтгэлэгт тэнцэх иргэдэд зориулсан хөтөлбөрийг боловсруулах юм байна.  Ажил олгогчдын зүгээс "Ажлын байр зарлахад  ажил дээр ирж байгаа хүн алга. Ирсэн ч гэсэн тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Хандлага нь биш байна" гэх шүүмжлэлийг хэлдэг нь энэхүү хөтөлбөрийн амин сүнс гол багана болжээ. Тэгвэл бүртгэлтэй ажилгүй залуусыг ийнхүү мэдлэг чадвартайн дээр төлөвшил хандлагад нь төрийн бодлогоор анхаарахаар болжээ.

Халамж нь дэндсэн ажилгүй залуучууд

Үнэндээ “Зар мэдээ” болон бусад зарын сайтуудаар дүүрэн ажлын зар байдаг. Гэтэл өөрсдийн төлөө ажил амьдралынхаа төлөө зүтгэдэггүй залуусын харилцаа хандлага, төлөвшлийг сайжруулахын төлөө хагас их наяд төгрөг зарцуулж байна. Үүнд нь ажилтай, арчаатай нөхөд атаархаж, зүгээр суусан нь “хожиж” байгаад унтууцсан юм. Ардын үгэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг байсан бол одоо эсэргээрээ гүйцэхээ болиод удаж байна.

Цэцэрлэг, дунд, их дээд сургуульд нь хүн болохыг, ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлээгүй, суурийг нь тавиагүй залууст нэг сарын хөтөлбөр үнэхээр үр өгөөжөө өгөх үү. Ажиллах сэдлийг өгөөд гялалзуулдаг  бол сайн байна. Харин нөгөө талд ЖДҮ-ийн мөнгийг цавчдаг дарга нарын дүү нартаа өгдөг халаасны мөнгө болж дуусах вий гэсэн хардлага төрж байна.

 Эсэргээрээ резидент эмч нар хууль ёсоор шийдэж өгсөн ажлын хөлсөө нэгдүгээр сараас хойш авч чадаагүй байна. Эмч болохын төлөө төгсөлтийн дараах сургалтанд өөрөөсөө санхүүжилт гарган олон жил сурсны эцэст тэд эмч гэх алдар цолыг авч, ажлын байртай золгодог. Гэтэл яг одоогийн байр сууринаас харахад цалингаа ч авч чадахгүй сурч мэдэхийн төлөө, ажиллаж байхаар ажилгүйчүүдийн тоонд орж, нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртэх нь илүү дээр сонголт мэт санагдаж байгаа нь лавтай.

Б.Нарангоо

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624166
2 эможи

Зочин
2021-03-03 10:27
МАН АН хоёр нийлж нийгмийг ялзралд оруулж иргэдийн сэтгэл зүйг хогын сав шиг болгосны гайгаа өөрчлөх гэж үү
keyboard_arrow_up