Малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчдэд 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал,

  1. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,  
  2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
  3. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жилүүдэд зээл олгож байсан туршлагадаа үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөж байна.

Тариалангийн үйлдвэрлэлд буюу хаврын тариалалтаас өмнө уринш бэлтгэл, ургац хураалтад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж байна. Энэхүү зээлийг мөн өнгөрсөн жилд хөнгөлөлттэй зээл олгож байсан туршлагадаа үндэслэн олгоно. Дээрх хоёр төрлийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх юм.  

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай байна. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй  гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.  

Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах шаардлагатай юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624152
0 эможи

Зочин
2021-03-02 16:30
Хятадын хөрөнгө оруулалттай ноолуурын үйлдвэрүүдэд зээл олгоод байдаг нь
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up