Тавдугаар сарын 1-нээс ХИЛЭЭ НЭЭХЭЭР судалж байна

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай хийж буй уулзалтын үеэр хэллээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Коронавирусний цар тахалд нэрвэгдсэн ч аялал жуулчлалын салбараа хэрхэн сэргээх, жуулчдыг хэрхэн татах, вакцинжуулсан иргэдэд хилээ нээх, олон улсын худалдаа гэрээ хэлэлцээр гэх мэт дипломат ажлыг илүү хөнгөвчлөх гэх мэт зүйлсийг ярилцан төлөвлөгөөг илүү тодорхой болгохоор ажиллаж байна." гэж мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623980
1 эможи

keyboard_arrow_up