Хаврын тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Беларусь Улсаас нийлүүлнэ

2021 оны 2 сарын 24

Arslan.mn

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахим уулзалт хийлээ.

Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй таван төсөл болох:

  1. “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”,
  2. “Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах”,
  3. “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төсөл,
  4. “МАЗ” үйлдвэрийн зам засварын болон зам цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх”,
  5. “Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх” төслүүдийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Arslan.mn

Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхэн хөгжилд Беларусь Улсад үйлдвэрлэсэн МТЗ-80 трактор чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын үеэс өнөөг хүртэл манай улсын малчид, тариаланчид МТЗ тракторыг ашиглаж байгаа. “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд илэрхийлэв. 

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623934
0 эможи

З.Мэндсайхан
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up